Дэлхий даяар байгалийн хийн нийлүүлэлт багасаж, эрчим хүчний үнэ огцом нэмэгджээ | DAAM.MN

23/09/2021 354

Байгалийн хийн үнэ дэлхий даяар өсөж байна. Тухайлбал, Франц, Германд сүүлийн хоёр долоо хоногийн дотор цахилгаан эрчим хүчний үнэ 40 хувиар нэмэгджээ. Британи, Испани тэргүүтэй өөр олон оронд хэрэглэгчдийг хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлээд эхэлсэн байна. Мексикийн хөнгөн цагааны үйлдвэрүүдээс эхлээд Британийн бордооны үйлдвэр хүртэл олон үйлдвэрлэгч үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Нэгэн худалдаачны хэлснээр, түүхий эдийн зах зээлийн хувьд энэ удаагийн нөхцөл байдал Дэлхийн санхүүгийн хямралын үеийнхтэй дүйж очих гэнэ. Байгалийн хийн том олборлогч АНУ-д хүртэл үйлдвэрлэгчид нь экспортоо багасгах, эс бөгөөс үнээ нэмэхийг Засгийн газраасаа сүүлийн нэг сарын дотор гурван удаа шаарджээ.

Хямралын шалтгаан нь Ази дахь геополитикийн нөхцөл байдал гэх мэт маш олон шалтгаантай ч тайлбар нь маш энгийн буюу улс орнууд эрчим хүчний аюулгүй байдалдаа тун мэдрэмтгий болсонтой холбоотой гэж энэ талаар мэдээлсэн “Экономист” сэтгүүлд бичжээ. Нүүрсний олборлолтыг багасгаж, энэ чиглэлд хийх хөрөнгө оруулалтыг багасгасан нь үүнд бас нөлөөлсөн гэнэ.

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022