АНУ-д амьтны хүрээлэнгийн амьтдыг вакцинжуулж эхэлжээ | DAAM.MN

23/09/2021 346
БОСТОН. /RT/. АНУ-ын зүүн хойд хэсгийн Шинэ Английн бүсэд орших “Franklin, Stone” амьтны хүрээлэнгийн ажилтнууд коронавирусний халдварт өртөмтгий амьтдыг вакцинжуулж эхэлжээ.
“Амьтны хүрээлэнд амьтдын дунд “COVID-19”-ийн халдварын тохиолдол гараагүй ч вакцинжуулалт нь вируст өртөмтгий амьтдыг хамгаалах чухал арга хэмжээ юм” гэж Шинэ Английн амьтны хүрээлэнгийн малын ахлах эмч Крис Бонар ярьсан байна.
Вакциныг эхний ээлжинд коронавирусний халдвар авах өндөр эрсдэлтэй амьтад болох сармагчин, муур, кунья овгийн хөхтөн, махчин амьтдад хийнэ. Амьтдыг вакцинжуулахад гэрийн тэжээвэр амьтан, малын эм, вакцины дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болох Америкийн “Zoetis” компанийн вакциныг хэрэглэх аж.
“Zoetis” вакциныг дөрвөн долоо хоногийн зайтай хоёр тунгаар хийдэг байна. Халдварын эрсдэлтэй бүсэд буй бүх амьтдыг бүрэн вакцинжуулахад гурваас дөрвөн сар шаардагдах аж.
“Zoetis” компани 100 гаруй төрөл зүйл амьтдыг хамгаалахад туслах зорилгоор 70 шахам амьтны хүрээлэн болон амьтан арчлах бусад байгууллагад  11 000 гаруй тун вакцин хандивлажээ.
Эх сурвалж: Монцамэ 

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022