БНЭУ-тай кибер аюулгүй байдал, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд санал нэгдэв | DAAM.MN

23/09/2021 446

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Керсти Кальюлайдтай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Цахим үндэстэн болох, төрийн үйлчилгээг цахимжуулахаар “И-Монголиа” систем хөгжүүлэхэд эстонийн тал дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, энэ чиглэлээр улам идэвхтэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байгааг талууд онцолж, хүн хоорондын харилцаа, ард түмний нөхөрлөлийг бататгах үүднээс соёл, урлагийн арга хэмжээ зохиох талаар санал солилцов.

Цаашид боломжит бүх салбарт, тэр дундаа инновац, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт хоёр орны төрийн тэргүүн санал нэгдэв.

Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт үр дүнтэй, тогтвортой хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээний байнгын механизм байгуулах талаар санал солилцжээ.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022