ОХУ хориг тавиагүй ч шатахууны экспортоо бараг тэглэжээ | DAAM.MN

23/09/2021 703

ОХУ-ын эрх баригчид дотоодын зах зээлийг тогтворжуулахын тулд компаниудад ямар нэг хориг тавихгүйгээр бензиний экспортоо бараг тэг болгож бууруулсан байна.

ОХУ-ын гол экспортлогч болох “Сургутнефтегаз” компани Засгийн газартай тохиролцсоны дагуу бүх шатахуунаа дотоодын зах зээлд нийлүүлж байгаа тул бензиний экспорт бараг тэг болж буурсан гэж тус улсын шадар сайд Александр Новак есдүгээр сарын эхээр мэдээлжээ.

“Бид хориг тавиагүй ч экспортын хэмжээг бараг тэг болгосон. Гол экспортлогч болох “Сургутнефтегаз” компанитай бид тохиролцоонд хүрсэн. Тус компани одоо бүх шатахуунаа дотоодын зах зээлд нийлүүлж байна” гэж Новак хэлсэн байна.

ОХУ-ын Засгийн газар бензиний экспортыг хориглох, биржээр дамжуулан борлуулж буй шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, бирж дээр үнийг тогтворжуулах талаар нефтийн компаниудтай гэрээ хэлэлцээр хийх асуудлыг хавраас хойш хэлэлцжээ.

Он гарснаас хойш ОХУ-д шатахууны үнэ 2.9 хувиар өссөн байна.

Бензиний экспортод хориг тавихгүй байх шийдвэрийг ОХУ-ын эрх баригчид өнгөрсөн сард гаргасан юм.

ОХУ-ын түлшний зах зээлийг тогтворжуулах нэмэлт арга хэмжээ авснаар хиймэл хөөрөгдөл байхгүй болсон бөгөөд намраас байдал улам сайжирна гэж Новак мэдээлж байв.

Тус улсын Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, есдүгээр сарын эхний долоо хоногт шатахууны зах зээл тэнцвэртэй, үнийн байдал сайжирсан байна. Оросын нефть боловсруулах зарим үйлдвэрт засвар хийсэн хэдий ч газрын тосны компаниуд дотоодын зах зээлээ түлшээр хангах үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд бирж дээрх арилжааны хэмжээ нь Монополийн эсрэг алба болон Эрчим хүчний яамны хэмжээнээс нэлээд давсан байна.

“Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр дотоодын зах зээлийн бөөний болон жижиглэнгийн үнэ буурсан” гэж Оросын Эрчим хүчний яам мэдээлжээ.

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022