“Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дууслаа | DAAM.MN

24/09/2021 504

Сонгинохайрхан дүүрэгт хийсэн томоохон ажлын нэг бол “Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэн юм. Тахилт буюу ЗЗ дугаар хорооны 122 дугаар сургуулийн дэргэдэх уг цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад ороход бэлэн боллоо.

Энэхүү дөрвөн га талбай бүхий бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлсэн бөгөөд гүйцэтгэгч байгууллагаар “Неон гэгээ” ХХК ажилласан. Тохижилтын ажлын хүрээнд 750 метр дугуйн болон гүйлтийн зам, 8000 ам метр явган хүний зам, 54 машины авто зогсоол, хүүхдийн тоглоом, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг болон ногоон байгууламжийн усалгааны систем, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдлээ. Ногоон байгууламжийн ажилд 1500 орчим улиас, хайлаас тарьж, 22.000 ам метр талбайн зүлэгжүүлэлт хийсэн юм.

Тус цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор Толгойт, Тахилт бүсийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх иж бүрэн цогцолбортой болж байна.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022