Вакцин хийлгээгүй багш нарыг хичээл заахыг хоригложээ | DAAM.MN

24/09/2021 553

ЙЕРУСАЛИМ. /Times of Israel/. Израилд коронавирусний эсрэг вакцин хийлгээгүй багш нарын PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу “сөрөг” гараагүй тохиолдолд сургуулийн бүсэд нэвтрэхийг хориглоно гэж тус улсын Боловсролын яамнаас пүрэв гарагт мэдэгджээ.

Уг шийдвэрийн дагуу вакцинжуулалтын гэрчилгээ болон халдвар аваад эдгэрснийг нотлох бичиггүй багш нар 84 цагийн өмнө коронавирусний түргэвчилсэн шинжилгээг зайлшгүй өгсөн байх шаардлагатай байна.

Энэхүү хориг арга хэмжээ нь Израилд вирусын халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан тус улсын засгийн газраас халдварын өвчлөлийг бууруулах чиглэлээр хийж буй ажлын нэг хэсэг юм.

Яамны мэдэгдлийн дагуу эдгээр нөхцөлийг хангаагүй сургууль, цэцэрлэгийн багш нарт ажиллаагүй өдрүүдийн цалинг нөхөж олгохгүй байхаар шийдвэрлэсний зэрэгцээ “Zoom” үйлчилгээ ашиглан цахим хичээл заахыг хоригложээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022