
“Монсуль” ХХК нь улс орон даяар тархаад байгаа ковид-19 цар тахлын хүнд үед шатахууны тасалдал үүсгэхгүйн төлөө хичээн ажиллаж буйгаа мэдэгдэж, шатахууныг хязгаарлалтгүй олгохоо мэдэгджээ.
Тодруулбал :”Манай бүх ШТС-ууд хязгаарлалтгүй хэвийн олгож эхэллээ. Бидэнд итгэл хүлээлгэн биднийг сонгон үйлчлүүлдэг харилцагч, хэрэглэгч та бүхэндээ талархал илэрхийлье. Бид үргэлж хямд, чанартай бүтээгдэхүүн, сэтгэл ханамжийг хэрэглэгч та бүхэндээ бэлэглэх болно” гэжээ.