Япон, АНУ, Энэтхэг, Австрали сансар огторгуй, кибер орон зайд хамтран ажиллана | DAAM.MN

24/09/2021 242
ТОКИО. /Yomiuri/. Аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талын яриа хэлэлцээний орнуудын удирдагчид (Австрали, Энэтхэг, АНУ, Япон) баасан гарагт Вашингтонд нүүр тулан уулзахдаа сансар огторгуй, кибер орон зайд хамтран ажиллах талаар тохиролцохоор төлөвлөж байна гэж “Yomiuri” сонин хамтарсан мэдэгдлийн төслөөс эш татан мэдээлжээ.
Тодруулбал, талууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Энэтхэг-Номхон далайн бүсэд тохиолдох байгалийн гамшгийг урьдчилан таамаглах зорилгоор хиймэл дагуулын мэдээлэл солилцохоор төлөвлөж байна. Энэхүү гэрээ нь тагнуулын үүрэг гүйцэтгэдэг хиймэл дагуулаас авсан мэдээлэлд хамаарахгүй юм. Үүнээс гадна, талууд сарыг судлах, сансар огторгуйг ашиглах олон улсын дүрмийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.
Үүний зэрэгцээ “дөрвөл”-ийн орнууд сэжигтэй хөлөг онгоцны хөдөлгөөний талаар мэдээлэл цуглуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх төлөвтэй байна. Түүнчлэн кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, 5G технологи зэрэг дижитал дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр төлөвлөжээ.
Аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талын яриа хэлэлцээг 2007 онд эхлүүлжээ. Ази, Номхон далайн бүс нутаг болон Энэтхэгийн далайн бүс нутгийн хамтын ажиллагааны энэхүү механизмд Вашингтон, Канберра, Шинэ Дели болон Токио нэгджээ. Австрали, Энэтхэг, АНУ, Япон улсын Гадаад хэргийн сайд нарын дөрвөн талын анхны уулзалт 2019 оны есдүгээр сард Нью-Йоркт болсон бол “дөрвөл”-ийн удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалтыг энэ онд цахим хэлбэрээр зохион байгуулжээ.
Эх сурвалж:  Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022