Эльбрусийн оргилд гурван уулчин амиа алджээ | DAAM.MN

24/09/2021 945

Кавказын уулсын оргилд авирч байсан уулчид цасанд боогдон тусламж хүссэн тухай ОХУ-ын Онцгой байдлын албанаас мэдээлжээ. Эльбрус ууланд 5400 метрийн өндөрт гараад байсан уулчид цасан шуурганд төөрч, хөл гараа хөлдөөн цаашид авирлтаа үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Нийтдээ 19 уулчин явснаас 14 хүнийг эсэн мэнд олоод байна. 

“14 хүнийг эсэн мэнд олсон. Аврагчид тэднийг уулнаас буулгаж байна. Бүгд гэмтэж бэртсэн байдалтай байгаа. Дахин хоёр хүнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна” хэмээн Кабардино-Балкар дахь Онцгой байдлын яамны дарга Михаил Надежин ТАСС-ийн сурвалжлагчид ярилаа. Нас барагсдын тоо гурав болсон гэж мэдээлж буй ч дээрх хоёр хүний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм.

ОХУ-ын 11 мужаас авиралтанд ирсэн уулчид дийлэнх нь 30-аас доош насны туршлагагүй хүмүүс байжээ.

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022