Цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэнэ | DAAM.MN

24/09/2021 520

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сарын 9-нд Үндсэн хуулийн цэцэд Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай хүсэлт гаргаж, түүнийг нь Цэц дөрөвдүгээр сарын 28-ний хуралдаанаараа хэлэлцээд Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гарсан юм. Энэ дүгнэлтийг УИХ тавдугаар сарын 6-нд хүлээн авахаас татгалзсан. Асуудлыг Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэх хүртэл шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх явц гацаанд ороод байгаа юм. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчийнхөө дээрх хүсэлтээс бүхэлд нь татгалзах хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд гаргасан.

Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаа хийж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дээрх хүсэлтийг хэлэлцэж байна. Тус хуралд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр оролцож байна. Тэрээр “Шүүхийн шинэтгэл Үндсэн хуулийн босго давах эсэх асуудал Цэцийн Их суудлын хуралдаанаар эцэслэгдэнэ. Хуулийн хулгай, хонгилын бүтэц, шударга ёс хуулиар л залруулагддаг байх нь бидний зорилго, Үндсэн хуульт ёсны зарчим. Энэ үйл хэрэгт цэг гэж байхгүй” хэмээн мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022