Ковид19-ийг бүрэн устгах боломжгүй харин эндэгдэл, хүндрэлийг таслан зогсоож болно | DAAM.MN

24/09/2021 693

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлыг хийж байна.

Энэ үеэр ДЭМБын суурин төлөөлөгчөөр Сергей Диордица цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр “ДЭМБ энэ сарын дотор дэлхийн бүх улсын хүн амын дор хаяж 10 хувийг вакцинжуулалтад хамруулах зорилтыг тавин ажиллаж байна. Монгол Улсын хувьд нийт хүн амынхаа 65 гаруй хувийг дархлаажуулалтад хамруулсан. Мөн дархлаа сэргээх нэмэлт тунгийн вакцинжуулалтыг амжилттай хэрэгжүүлж байна. Гэхдээ шинэ хувилбаруудын тархалтыг таслан зогсооход дан ганц вакцин хангалтгүй. Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай. Түүнчлэн амны хаалтаа зүүж, ариун цэвэр сахиж, олон хүн цугласан газраар явахгүй байх нь цар тахлыг таслан зогсооход чухал ач холбогдолтой.

Цар тахал эхэлснээс хойш дэлхийн улс орнууд аажмаар шинэ амьдралын хэв маягт шилжиж байна.

Ковид19 вирусийг бүр мөсөн устгах боломжгүй байгаа ч цар тахлаас болж үүсэж буй эндэгдэл, хүндрэлийг таслан зогсоож болно.

Юуны өмнө хүний амь насыг аварч, цар тахлын хурцадмал үеийн даван туулахад анхаарч ажиллаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022