
ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2612 тохиолдол бүртгэгдэж, 5844 хүн эдгэрч, 12 хүн нас баржээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлэхдээ:
“Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 21 мянга гаруй хүн бий. Харин 68 мянга гаруй хүн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. Өрхийн нөхцөл хүнд байна. Тэдгээр хүмүүс хүндэрсэн бол өрхөөр дамжин эмнэлэгт хэвтэх асуудал яригдаж байгаа. Гэхдээ эмнэлгийн орны асуудал үнэхээр хүнд байгаа.
“Үүнээс гадна хүний нөөц маш хүнд байна. Өрхийн эмнэлгүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ уртасгасан цагаар ажиллаж байгаа ба ЭМЯ-ны зүгээс өрхийн эмнэлгүүдэд сайн дурын ажилтныг Улаан загалмайн нийгэмлэгээс нэмж өгөх зэргийг хийж байна” гэлээ.