Ковидоор өвдсөн иргэд тэтгэмж авах боломжтой | DAAM.MN

24/09/2021 1970

Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэд Covid-19-өөр өвдөөд гэрээр эмчлүүлж байгаа тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах боломжтой. Тодруулбал, ковидийн халдвар авсан иргэд мэдээллээ харьяа өрхийн эмнэлэгтээ утсаар мэдэгдэж, бүртгүүлнэ. Эдгээр иргэдэд ажил олгогч цалинг нь бүтнээр олгох ёстой. Бүтэн цалинг олгохгүй гэвэл өрхийн эмчээсээ тодорхойлолт авч, албан байгууллагадаа өгч, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч болох юм байна. Харин өрхийн эмнэлэгтээ мэдэгдэлгүйгээр гэртээ өөрийгөө эмчилсэн тохиолдолд тэтгэмж авах боломжгүй. Мөн албан байгууллага нь цалин хөлсийг нь өгсөн тохиолдолд түр тэтгэмж өгөхгүй. Түр тэтгэмж авах иргэд нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудас зэргийг бүрдүүлнэ.

Хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болон ажил эрхэлдэг хүмүүс Нийгмийн даатгалын сангаас олгодог тус тэтгэмжийг авахаар тусгажээ. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх дараах тохиолдол үүснэ. Үүнд:

1. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө гурав ба түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн байх

2. Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд гурван сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүсэх аж.

Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд ажлын 132 өдрийн хугацаанд тэтгэмж олгодог байна. Хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгохоор тусгажээ.

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022