Кабул хотын аюулгүй байдлыг хангах тусгай хороо байгуулжээ | DAAM.MN

24/09/2021 576

КАИР. /TASS/. Афганистаны засгийн эрхийг булаан авсан “Талибан” хөдөлгөөн нийслэл Кабул хотын аюулгүй байдлыг хангах тусгай хороо байгууллаа гэж тус улсын “Aamaj News” агентлаг мэдээлжээ.

Нийслэл хотын аюулгүй байдлыг хангах хороог сайд нарын түр танхимын даргын орлогч мулла Абдул Гани Барадара даргалах аж.

Энэхүү комиссыг зэвсэгт халдлага, пуужингийн довтолгоо, хэт давруу үзэлтнүүдийн террорист халдлага зэрэг Кабулд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулжээ.

“Талибан”-ы төлөөлөгч Забихулла Мужахид Афганистаны нутаг дэвсгэрт террорист аюул заналыг бүрэн арилгасан гэж саяхан мэдэгдэж байсан боловч өнгөрсөн сард Кабул хот хэд хэдэн удаа пуужингийн халдлагад өртсөн юм. Хадлагын хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” байгууллагын салбар болох “Хорасан дахь Лалын улс” бүлэглэл хүлээсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Монголын хүннү рок “The Hu” хамтлаг Европ дахь аялан тоглолтоо эхэллээ |Даам.мн

Монголын хүннү рок "The Hu" хамтлаг Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард

29/06/2022

Оросын сөрөг хүчний сүүлчийн удирдагчдын нэг Илья Яшин Даваа гаригт баривчлагджээ |Даам.мн

Оросын сөрөг хүчний сүүлчийн удирдагчдын нэг Илья Яшин Даваа гаригт баривчлагджээ. Тэрбээр Москвагий

29/06/2022

Хамгийн өндөр настай ихэр эгч дүүс ням гаригт төрсөн өдрийнхөө өмнө уулзсан байна |Даам.мн

Их Британийн хамгийн өндөр настай гэгддэг ихэр эгч дүүс 102 насны төрсөн өдрөө бясла

29/06/2022