
Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.
Энэ үеэр Ковид19-ийн эсрэг дархлаа дэмжих нэмэлт тунг хийлгэсний дараа халдвар авсан болон нас барсан иргэн бий эсэхийг сэтгүүлчид тодрууллаа. Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр “Нэмэлт тун тариулсны дараа халдвар авсан тохиолдол байгаа. Гэхдээ нас барсан тохиолдол байхгүй” гэлээ.