Монгол, Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд албан ёсоор шилжүүлэв | DAAM.MN

24/09/2021 600

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол, Японы эмнэлгийг өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд албан ёсоор шилжүүлэн өглөө.

Арга хэмжээний үеэр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар: “Монгол, Японы эмнэлгийг байгуулсан анхны зорилго болох Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох түүхэн үйл явдал нэг алхмаар ахилаа. Ингэснээр олон улсын жишигт нийцсэн их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх боломж нөхцөл хангагдаж байгаа юм.

Их сургуулийн багш болон эмч, ажиллагсдын цалингийн зөрүү 60 хувь байгаа. Үүнийг үе шаттайгаар нэмнэ. Тооцооллын дагуу тус эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг аравдугаар сард 15 хувиар нэмэхээр төлөвлөсөн. Монгол, Японы эмнэлэг АШУҮИС-ийн харьяанд ирснээр сургуульд ихээхэн үүрэг хариуцлага нэмэгдэж байна” гэлээ.

Тус сургуулийн харьяанд

  • АШУҮИС-ийн төв эмнэлэг,
  • 75 ортой Монгол анагаах ухааны төв эмнэлэг,
  • Нүүр ам судлалын судлалын төв эмнэлэг байсан бол өнөөдөр Монгол, Японы эмнэлгийг албан ёсоор харьяандаа нэгтгэснээр нийт дөрвөн эмнэлэгтэй болж байна.

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022