
Шатахуун станц дагасан замуудад урт дараалал үүсэж, замын хөдөлгөөнд хүндрэл үүсгээд байна. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас уг асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлжээ.
Тодруулбал, нэгдүгээр эгнээнд 1-2 километрийн урт дараалал үүссэнээс жолооч нар урсгал сөрж зорчих, 2-3 дугаар эгнээнээс давхар эргэж, цувааны урдуур дайрах зэргээр байрлан явах журам зөрчсөн тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.
Урсгал сөрсөн, эгнээ хаасан жолоочийг холдуулах, шаардлагатай тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцох аж.
Зөрчлийн тухай хуулийн 14.7.30: 3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.