Х.Энх-Амар, Т.Болортуул нар аваргын төлөө тулалдана | DAAM.MN

25/09/2021 282

 Армийн боксын ДАШТ-ий 6 дахь өдрийн хагас шигшээ тулаанууд баасан гарагт болж “Алдар” спорт хорооны ах дүү 2 боксчин мөнгөн медалийн төлөө тулалдаж ах Х.Энх-Амар ялсан бол дүү Х.Энхмандах өрсөлдөгчдөө ялагдсанаар хүрэл медалийн эзэн болов.

 

Москва хотноо үргэлжилж байгаа тус тэмцээний эрэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Х.Энхмандах мөнгөн медалийн төлөө Оросын тамирчин Дмитрий Двалитай тулалдаж хожигдсон юм.

 

Харин ОУХМ Х.Энх-Амар 56 кг-д мөнгөн медалийн төлөө Алжир улсын боксчин Усама Моржанетай ширүүн тулаан хийж яллаа.

Тэрбээр өнөөдөр/2021.09.25/ Армийн дэлхийн аваргын алтан медалийн төлөө гэргий Т.Болортуул /57 кг/ хамт Москвагийн ринг дээр хүчээ сорин тулалдах юм. Ийм тохиолдол Монголын боксын түүхэнд анх удаа болж байгаа гэдгээрээ тун сонирхолтой бөгөөд яах аргагүй онцгой үйл явдал билээ.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022