Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зоонозын өвчин судлалын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан илгээлт гаргалаа | DAAM.MN

25/09/2021 515
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зоонозын өвчин судлалын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан илгээлт гаргалаа. Илгээлтийг 90 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан уншиж сонордуулав.
Орчин үеийн анагаах ухааны байгууллагуудын нэг болох Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/ нь анх 1931 онд Тарваган тахал эсэргүүцэх лаборатори нэртэйгээр байгуулагдсан юм.
ЗӨСҮТ нь өнөөдөр 15 аймагт салбартай, 400-гаад албан хаагчтай, олон арван эрдэмтэн доктор, чадварлаг боловсон хүчинтэй, орчин үеийн багаж тоног төхөөрөмж бүхий лабораторитой, дэлхийн 10 гаруй орны мэргэжлийн 20-оод байгууллагуудтай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгаа явуулдаг томоохон байгууллага болж өргөжин хөгжсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлтдээ ЗӨСҮТ нь хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсийн тэргүүн эгнээнд ямагт байж, зоонозын буюу мал амьтнаас хүнд халдварладаг өвчлөлөөс эрт сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх, оношлох, өвчлөл гарсан үед хариу арга хэмжээ шуурхай зохион байгуулах үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг дурдлаа.
Түүнчлэн дэлхий дахиныг хамарсан коронавируст халдварын тархалтын үед тус төв халдвар хамгааллын дэглэм сахиулах, эмч мэргэжилтэн, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй хүчний байгууллагынхан, иргэдийг сургах, голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийх, лабораторийн оношилгоо хийх зэрэг үйл ажиллагааг стандартын дагуу гүйцэтгэж хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, манлайлан ажиллаж байгааг онцлов.
Мөн тус төвийн явуулын 2 авто лаборатори 10 гаруй аймаг, хилийн 3 боомтод ажиллаж, халдварын голомтыг таслан зогсооход үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй нүүрс тээврийн жолооч нарт эрт илрүүлгийн шинжилгээг хилийн бүсэд 5 сарын турш зохион байгуулж, улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022