Ирэх даваа гаригаас шатахуун хэвийн олгогдож эхэлнэ | DAAM.MN

26/09/2021 456

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр өчигдөр шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, ирэх долоон хоногийн Даваа гаригт шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэл өгөв. Компаниуд ирэх Даваа гаригт шатахууны борлуулалтаа хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийллээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, өчигдөр (2021.09.25)-ийн байдлаар 1500 тонн шатахууны эхний ээлж буюу 1210 тонн бүхий 20 вагоныг Ангарскийн нефтийн үйлдвэрээс ачиж, Наушки өртөөнд хүргэжээ.

Ангарскийн нефтийн үйлдвэрээс өчигдөр гарсан эхний ээлжийн 1500 тн шатахууны тээвэр нь УБТЗ-ын удирдлага Дорнод Сибирийн төмөр замын удирдлагад хүсэлт тавьсны үр дүнд Дорнод Сибирийн төмөр замын дарга үүрэг өгч, тус замын Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдтай хөдөлжээ.

БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусч байна. Улмаар өнөөдөр (2021.09.26) Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлсөн бөгөөд ирэх долоо хоногийн дунд үе гэхэд Монголд орж ирэх нь.

Монгол, Хятадын хамтын ажиллагааны үр дүнд Хятадын төмөр замын есдүгээр сарын экспортын ачилтын төлөвлөгөөнд нэмэлтээр 150 вагон шатахууныг яаралтай тусгуулан батлуулж, вагон хангалтыг хийлгэж буй аж. Үүний үр үнд Хөх хот дахь нефть боловсруулах үйлдвэрээс ачигдах шатахууны тээвэр богино хугацаанд шуурхай зохион байгуулагдаж, эхний ээлжийн вагонууд ачигджээ.

Холбоотой мэдээ

Долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгохоор болов | Даам.мн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хорооны дарг

04/07/2022

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Засгийн газраас Л.Энх-Амгалан сайдын хөрөнгө, орлого ₮5.47 тэрбумаар БУУРЧ, З.Мэндсайханых ₮2.5 тэрбумаар өсчээ | Даам.мн

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нэгтг

04/07/2022