Орхон голын Онгоцтойн 220 метр гүүр ашиглалтад орлоо | DAAM.MN

27/09/2021 928

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 метр, Цагаан голын 30 метр урт төмөрбетон гүүр, 6.3 км хайрган хучилттай авто замын барилгыг 2021 оны есдүгээр сарын 24-нд ашиглалтад хүлээн авлаа.

Төмөр бетон гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төслийг “ГБЭТ” ХХК боловсруулсан бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК, техник технологийн хяналтын зөвлөхөөр “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын баг ажилласан байна.

Зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг 2019-2021 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөж, гүйцэтгэгч байгууллага 8.6 тэрбум төгрөгийн өртгөөр гэрээнд заасан хугацаандаа ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад орууллаа.

Зам, гүүрийн хөдөлгөөн нээх ёслолд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлага, ард иргэдийн төлөөлөл болон гүйцэтгэгч компани, хяналтын зөвлөх баг оролцов.

Тус зам, гүүр ашиглалтад орсноор аялал жуулчлалын бүс нутаг, орон нутгийн хөгжилд чухал дэмжлэг болж байна хэмээн ЗТХЯ-наас мэдээлэв.

Холбоотой мэдээ

“Баян”Базараагийн компанийн хамгаалагч нар иргэд рүү бууджээ | DAAM.MN

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Баян" Базараагийн мэдлийн компани болох “Бүрдэл ма

08/12/2021

5.6 тэрбумаар “наадсан” Хөгжлийн банкны Н.Мөнхбат хөөн хэлэлцэх хугацаагаар ялаас мултарлаа | DAAM.MN

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Б.Шинэбаатар, т

10/11/2021

ОХУ-д тэтгэлгээр суралцах хүсэлт авах хугацааг ирэх сарын 15-ныг хүртэл сунгав | DAAM.MN

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын за

10/11/2021