Өнөөдрөөс сайжруулсан шахмал түлшийг борлуулж эхэллээ | DAAM.MN

27/09/2021 296

Өнөөдрөөс сайжруулсан шахмал түлшийг 40 цэгээр борлуулж эхэллээ. Өвлийн турш 600 цэгээр шахмал түлшийг борлуулах юм. Өнгөрсөн долоо хоногт сайжруулсан шахмал түлшний 50 мянга орчим тоннын нөөцтэй байсан бол энэ долоо хоногт 65 мянган тонн нөөцтэй байна гэж Тавантолгой түлш ХХК-аас мэдээллээ.

Түлшийг буруу хэрэглэснээс үүдэлтэй угаарын хийн хордлогод өртөх, улмаар амь насаа алдах харамсалтай тохиолдлууд гардаг. Тиймээс хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой угаарын хийнд хордох өндөр эрсдэлтэй айлуудыг эрсдэлийн үнэлгээ хийн эрэмбэлэхэд сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг 193 мянган өрх байдгаас 63620 айл угаарын хийнд хордох өндөр эрсдэлтэй гэж тогтоогдсон. Тиймээс дээрх айлуудад угаар мэдрэгч дохиолол суурилуулан хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагаар хянаж байгаа аж.

 

Зургийн тодорхойлолт алга байна.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022