
Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж. Энэ үеэр тус намын гишүүн Э.Бат-Үүл: Ардчилсан нам бол Монгол улсын түүхэнд алтан үсгээр бичигдэх нам. Монгол улсыг эрх, эрх чөлөөтэй болгосон, Монгол улсын Баатар цол ч олгоход багадахаар нам. 2009 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын Ардчилсан намын түүхэн гавьяаг үнэлж, надад Баатар цол олгосон. Тэр үед Ерөнхийлөгч “Энэ бол чамд өгч байгаа цол тэмдэг биш. Ардчилсан хувьсгалыг дэмжсэн Монголын ард түмэн, Монголын Ардчиллыг мянга мянган гишүүдэд өгч байгаа шагнал юм шүү” гэсэн. Би 2009 оноос хойш энэ тэмдэгээр гоёж, АН-ынхан гишүүдтэй уулзах бүртээ “Энэ бол та нарын шагнал юм шүү” гэж хэлсээр ирсэн. Өнөөдөр АН-ын түүхэн гайхамшигтай үйл явдал болж байна. Тиймээс би энэ “Баатар”-ын тэмдгээ эзэнд нь буцааж өгье, АН-даа өгье. Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг намдаа ирээч гэж уриалмаар байна. Мөн Н.Алтанхуяг, С.Эрдэнэ хоёр намдаа ирээрэй” гэлээ.