АН-ын сонгуулийн “услагаа” нэг ахмад настны амийг авч одов | ДААМ.МН

12/03/2020 871

Монгол Улсын Засгийн газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд багагүй хугацаа өнгөрч байна. Хоёр ч удаа сунгагдсан тус арга хэмжээний үеэр сургууль, цэцэрлэгээс эхлээд олон нийтийн үйлчилгээний байгууллага, амралтын газруудын үйл ажиллагааг зогсоосон. Гэвч хорио цээрийн  үеэр нэгэн амралт, сувиллын газарт ахмадууд бөөнөөрөө амарчээ. Улмаар тэдгээр ахмадуудын нэг нь бие нь муудаж,  нас барсан хэрэг гарсан тухай ноцтой мэдээлэл бидэнд ирлээ.


Мэдээллийг дэлгэрүүлбэл, энэ сарын зургааны өдөр  Сонгинохайрхан дүүргийн хэсэг ахмад Налайх дүүрэгт байрлах Өвөржанчивлан сувиллын газарт очицгоожээ. Гэвч 10-ны өдөр нь тэдгээр ахмадуудыг ахалж явсан Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны иргэн Д-гийн бие гэнэт муудаж, улмаар замын унаанд дайгдан нийслэлд ирсэн ч шөнийн 3 цагт нас барсан байна.


Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэдгээр ахмадуудыг сувилалд амраах ажлыг Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намаас зохион байгуулжээ. Тодруулбал, тус намаас нэр дэвшихээр горилж буй горилогчид санхүүжилтийг нь гаргасан гэх мэдээлэл байна. Эхний ээлжид хороо бүрээс хоёр буюу нийт 40 гаруй ахмадыг 11-ний өдөр хүртэл амраах хуваарьтай байсан бол дараагийн ээлжийнхнийг энэ сарын 13-наас амраахаар төлөвлөж байжээ. Талийгаач нь  тус дүүргийн ахмадын холбооны удирдлагуудын нэг аж. 

Холбоотой мэдээ

Хятадад дотоодод халдварласан 13 тохиолдол илэрчээ | DAAM.MN

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эх газарт лхагва гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 13 тохиолдол

21/10/2021

Э.Батшугар ярилцлага авах гэсэн сэтгүүлчдийг “хага зүсээд” яваад өгөв | DAAM.MN

Өнөөдөр УИХ-ын нөхөн сонгуульд ялалт байгуулсан Э.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангаргийг

21/10/2021

Хүний эрх, ялгаварлан гадуурхалт, гэрч, хохирогчийг хамгаалах сэдвээр цахим сургалт боллоо | DAAM.MN

НЗДТГ-аас “Хүний эрх ба ялгаварлан гадуурхалт”, “Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны онцлог б

21/10/2021