БНСУ-ын иргэн Монголд зодуулсан талаар улсынхаа телевизэд ханджээ | DAAM.MN

27/09/2021 280

Өнгөрөгч наймдугаар сарын 31-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны 15 давхарт амьдардаг БНСУ-ын иргэн Х нь монгол иргэдийн халдлагад өртсөн гэх хэрэг өдгөө тус улсын цахим ертөнц болон телевизээр ид хөвөрч байна.

Тухайн хэрэг болсон гэх орон сууц

Хэргийн тухай тодруулбал, эл өдрийн 14:00 цагийн орчимд хохирогч болох БНСУ-ын иргэн Х нь 15 давхарт байрлах гэрийнхээ хаалга, цонхыг агаар сэлгэх зорилгоор нээлттэй орхисон байна. Улмаар төд удалгүй үл таних хоёр иргэн онгорхой хаалгаар гэрт нь нэвтэрч, биед нь халджээ. Хохирогч иргэн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ:

Хохирогчийн биед халдсан хутга

“Салхи оруулахаар онгойлгосон хаалгаар хоёр үл таних эрэгтэй дайрч орж ирсэн. Тэднийг харахад маш их согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илэрхий, үнэртэж байсан тул цагдаа дуудахаар гэрээсээ гарахаар оролдсон. Гэтэл нэг залуу нь хоолойноос багалзуурдаж, нөгөө нь өшиглөөд намайг коридор руу шидсэн. Энэ үеэр тэд хоорондоо монголоор ярьж байсан. Яриаг нь сайн ойлгоогүй. Тэд ээлжлэн цохиж, зодон өшиглөж эхэлсэн. Би ухаан алдаж, хэсэг хугацааны дараа сэргэхэд гэртээ, тагтныхаа урд хэвтэж байсан. Сэрсэн даруйдаа тагт руугаа гарах гэхэд тэд намайг үсрэхийг завдана хэмээж үргэлжлүүлэн зодсон.

Нэг нь гал тогооноос хутга авч, намайг хутгалахыг завдсан. Хутганаас бултах гэж хичээхдээ гараа гүн зүсэж гэмтээсэн. Эсэргүүцэл үзүүлж, нэгэнтэй нь зууралдаж эхлэхэд нөгөө нь гал дээр байсан далайн байцааны шөлийг бие дээр минь асгаж, түлсэн. Би хэсэг хугацаанд ухаан алдаад эргээд сэргэхэд тэд гэрийг минь онгичиж байсан. Тэр хооронд хаалгаараа амжиж гараад гялс гүйсэн. Азаар цахилгаан шат 15 дугаар давхарт ирж таарсан учир суугаад нэгдүгээр давхрын хүнсний дэлгүүрт нуугдаж, цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд нэг эрэгтэйг нь барьсан ч, нөгөөхийг алдчихсан” гэжээ.

Хохирогч цагдаагийн байгууллагад хандаж, шүүх эмнэлэгт үзүүлэхэд зүүн, баруун нийт дөрвөн хавирга хугарсан, гар нь гүн зүсэгдсэн” хэмээх зүйлсийг хэлжээ. Түүнчлэн хохирогч тухайн хэргээс хойш унтаж чадахаа больсон бөгөөд сэтгэлзүйн гүн дарамтад орсон тул өөрийн улс руу явж, өдгөө сэтгэцийн зөвлөгөө авч буй нь өдгөө БНСУ-ын “KCBN news” телевизээр мэдээлэгдэж буй.

Хохирогчийн гэмтсэн рентгэн зураг

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар эл хэргийг харъяаллын дагуу шалгалтын ажиллагаа хийгдэж буй бөгөөд сэжигтэн этгээдүүдийг баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэрэгт өдгөө прокурорт шилжсэн байна.

Хөдөлгөөн өрнөж буй зураг

Иргэд нь гадаадын улс орны иргэдийн халдлагад удаа дараа өртөж, бие болоод сэтгэл зүйгээр хохирох асуудал олон гарсаар байгаа тул тус улсын иргэд уг асуудалд шүүмжлэлтэй хандаж, тэмцэж эхэлсэн байна.

Холбоотой мэдээ

Монголын хүннү рок “The Hu” хамтлаг Европ дахь аялан тоглолтоо эхэллээ |Даам.мн

Монголын хүннү рок "The Hu" хамтлаг Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард

29/06/2022

Оросын сөрөг хүчний сүүлчийн удирдагчдын нэг Илья Яшин Даваа гаригт баривчлагджээ |Даам.мн

Оросын сөрөг хүчний сүүлчийн удирдагчдын нэг Илья Яшин Даваа гаригт баривчлагджээ. Тэрбээр Москвагий

29/06/2022

Хамгийн өндөр настай ихэр эгч дүүс ням гаригт төрсөн өдрийнхөө өмнө уулзсан байна |Даам.мн

Их Британийн хамгийн өндөр настай гэгддэг ихэр эгч дүүс 102 насны төрсөн өдрөө бясла

29/06/2022