
Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Токиогийн олимпод амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг хүлээн авч, шагнаж урамшууллаа.
Жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаейд 60 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламж гардуулав.