Спорт холбоодын төлөөлөл цахим сургалтад хамрагдлаа | DAAM.MN

27/09/2021 162
Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын ээлжит семинар өнгөрсөн бямба гарагт (2021.09.25) боллоо. Уг сургалтын үеэр философийн ухааны доктор Б.Буяндэлгэр “Спортын хүрээн дэх философи” сэдвээр, “Almighty Clinic”-ийн захирал, МҮОХ-ны Эмнэлэг, эрдэм шинжилгээний комиссын гишүүн Б.Санчир “Бэлтгэлийн дараах бие физиологийн сэргэлт” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Сургалт семинарыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нээсэн бөгөөд 40 гаруй спорт холбоодын төлөөлөл хамрагдаж, асуулт, хүсэлтийг нээлттэй тавьж байв.
Тухайлбал, Монголын волейболын холбооны дэргэдэх Элсний волейболын хороо эко системийг дэмжиж буйгаа илэрхийлж, мод тарих үйлсэд ОУОХ- ноос санхуужилт байдаг эсэхийг тодруулав. Мөн Монголын бейсболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхсайхан спортыг ард түмэнд эерэгээр таниулах контент хийх хүсэлтийг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганд тавив. Ховд аймгийн БТСГ-аас орон нутагт түлхүү ажиллах талаар, тоног төхөөрөмж шинэчлэх боломжтой эсэх талаар хүсэлт тавив. МҮОХ-ний ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүсэлтийг анхаарч ажиллахаа илэрхийлж, ОУОХ-ноос гаргадаг тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022