Нийслэлийн иргэдийн 11 хувь нь гуравдугаар тунд хамрагджээ | DAAM.MN

27/09/2021 284

Нийслэлийн иргэдийн коронавирусийн эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамрагдалт 74, бүрэн тунгийн хамрагдалт 73 хувьтай байгаа юм. Харин дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд хамрагдах иргэдийн идэвх сул буюу нийслэлийн нийт хүн амын ердөө 11 хувь нь хамрагдаад байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тодруулбал манай улс наймдугаар сарын 21-нээс коронавирусийн эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунгаар зорилтот бүлгийн иргэд болон эрүүл мэндийн салбарынхныг дархлаажуулж эхэлсэн. Улмаар есдүгээр сарын 10-наас 18-аас дээш насны иргэдэд гуравдугаар тунг хийж эхэлсэн юм. Хэдийгээр нэмэлт тунд сайн дурын үндсэн дээр хамрагдах ч иргэдийн идэвх муу байгаа нь энэ талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагийнх хэмээн үзэж буй. Мөн 2 дахь тунд хамрагдаад 3 сар буюу 90 хоносон иргэн дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаж болох бөгөөд хэрвээ коронавирусээр өвдсөн бол хоёр сарын дараа тус тунд хамрагдаж болох юм байна.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022