
УОК-оос цар тахлын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр /09.27/ 18:00 цагт мэдээлэл хийнэ.
Саяхны өдрүүдэд коронавируст халдварын улмаас өдөрт бүртгэгдэх нас барагсдын тоо өсөж байгаа ба сүүлийн 24 цагт нийт 19 хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн ба энэ нь дотоодод халдвар гарснаас хойш нэг хоногт хамгийн олон нас баралт бүртгэгдсэн тохиолдол болж байна.