ОХУ-д АИ-95 бензин хоёр өдөр дараалан хамгийн өндөр үнэд хүрчээ | DAAM.MN

27/09/2021 536

ОХУ-ын Санкт-Петербургийн бараа, түүхий эдийн биржийн мэдээлснээр, “Премиум-95” бензиний ханш Европын индексээр Пүрэв гарагт 0.3 хувиар өсөж, 1 тонн 60380 рубль болж, хоёр өдөр дараалан түүхэн дээд үнэд хүрэв.

“Премиум-95” бензиний үнэ энэ оны есдүгээр сарын 15-наас 3,5 хувиар өсжээ. Бусад шатахууны үнэ мөн адил өсч байгаа бөгөөд нэг өдрийн дотор АИ-92 бензиний үнэ 0,7 хувиар нэмэгдэж, 56 610 мянган рубль, дизель түлш 0,3 хувиар нэмэгдэж 50 200 рубль болжээ. Авиакеросины үнэ мөн 1,8 хувиар өсөж 1 тонн тутамд 51 640 рубль болов. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ хамгийн ихээр өссөн байна.

Мазутын үнэ 2,8 хувь, 1 тонн нь 24 890 рубль, шингэрүүлсэн нефтийн хий 5,4 хувиар өсч, 1 тонн нь 41 670 рубль болсон байна. ОХУ-ын Эрчим хүчний яамнаас Оросын газрын тосны үйлдвэрүүдийн засварын ажил, зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжих үетэй холбоотой биржийн үнийн хэлбэлзэл бий болсон. Үйлдвэрүүдийн төлөвлөгөөт засварын ажлууд хийгдэж дууссаны дараа үнийн хэлбэлзэл тогтворжино гэв.

Эх сурвалж: Tass.ru

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022