Ж.Байден вакцины нэмэлт тунд хамрагджээ | DAAM.MN

28/09/2021 455
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунд даваа гарагт хамрагджээ. Түүний засаг захиргаа “Pfizer” компанийн вакцины гурав дахь тунг хүн амын тодорхой бүлэгт тарих зөвшөөрлийг саяхан олгосон юм.
Ж.Байден Цагаан ордонд камерын дурангийн өмнө вакцин хийлгэхийнхээ өмнө сэтгүүлчдэд, “Нэмэлт тун чухал хэдий ч бидний хувьд эхний тунд олон хүнийг хамруулах нь хамгийн чухал байна” гэдгийг цохон тэмдэглэжээ.
Түүний мэдээлснээр, АНУ-ын насанд хүрсэн хүн амын 77 хувь нь коронавирусний вакцины ядаж нэг тунд хамрагдаад байгаа бол үлдсэн хувь нь вакцин хийлгээгүй байна.
АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв 65 болон түүнээс дээш насны иргэд, эмнэлгийн ажилтнууд, багш зэрэг галын шугамд ажиллаж буй хүмүүс, “COVID-19”-өөр халдварлах эрсдэлтэй ажил эрхэлдэг хүмүүс, 50-64 насны архаг хууч өвчтэй хүмүүст нэмэлт тунд хамрагдахыг өнгөрсөн долоо хоногт зөвшөөрсөн билээ.
Эх сурвалж: Монцамэ

Холбоотой мэдээ

Монголын хүннү рок “The Hu” хамтлаг Европ дахь аялан тоглолтоо эхэллээ |Даам.мн

Монголын хүннү рок "The Hu" хамтлаг Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард

29/06/2022

Оросын сөрөг хүчний сүүлчийн удирдагчдын нэг Илья Яшин Даваа гаригт баривчлагджээ |Даам.мн

Оросын сөрөг хүчний сүүлчийн удирдагчдын нэг Илья Яшин Даваа гаригт баривчлагджээ. Тэрбээр Москвагий

29/06/2022

Хамгийн өндөр настай ихэр эгч дүүс ням гаригт төрсөн өдрийнхөө өмнө уулзсан байна |Даам.мн

Их Британийн хамгийн өндөр настай гэгддэг ихэр эгч дүүс 102 насны төрсөн өдрөө бясла

29/06/2022