Маргааш харуулын даргаа хөнөөсөн цэргүүдийн гэм бурууг шүүнэ | DAAM.MN

28/09/2021 1087

Говь-Алтай аймгийн Алтай суман дахь 0214 дүгээр хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргынхаа аминд хүрээд, зугтсан хэрэг энэ сарын 8-9-нд шилжих шөнө гарсан. Энэхүү хэргийг үйлдсэн байж болзошгүй 19 настай Х, М нар нь Баянтоорой заставт хилийн манаанд гарч байхдаа оройн 18:30 цагийн үед харуулын дарга 34 настай Г-ийн цээжин тус газарт гурван удаа буудаж, амийг нь хөнөөсөн хэргээр шалгагдаж байгаа юм.

 

Энэ хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч М,Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан маргааш буюу есдүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цагт Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022