В.Путин Оросын гол дайснуудыг нэрлэжээ | DAAM.MN

28/09/2021 2385
НОВО-ОГАРЕВО. /TASS/. ОХУ -ын гол дайсан бол ядуурал, түүнчлэн эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн асуудал юм гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрынхаа Шадар сайд нартай даваа гарагт цахимаар уулзахдаа мэдэгджээ.
“Би дөнгөж сая “Нэгдмэл Орос” намын жагсаалтад тэргүүлэгч нартай мөн цахим хэлбэрээр зөвлөлдлөө. Сонгуулийн дүнг зарласны дараа зарим төв байранд “Ура!” хашхирсан тухай сонссоноо тэдэнд хэлсэн. Гэхдээ бидний хувьд бүх зорилгодоо хүрсэн гэж итгэлтэйгээр хэлж, “ура!” хашхирахад эрт байна. Дайсан хараахан ялагдаагүй байна” гэж В.Путин хэлжээ. Тэрбээр “хүн амын нэлээд хэсэг нь ядуу байгааг, мөн эрүүл мэнд, боловсролын тогтолцоо, дэд бүтцийн хөгжилд шийдэгдээгүй асуудлуудыг” дайснаа гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
Орост хийх зүйл байсаар байна гэж В.Путин тэмдэглээд “энэ бол бидний гол дайсан, харин бидний гол зорилго бол иргэдийнхээ амьжиргааны түвшин, чанарыг сайжруулах явдал юм” гэж цохон хэлжээ.
В.Путин шадар сайд нарт хандаж, үүрэг даалгавраа хурдан шуурхай, чадварлаг, үр дүнтэй биелүүлэхийн тулд бүх чиглэлээр, засгийн газар, яамд, байгууллагуудад багаа бүрдүүлэхийг хүссэн байна. Тэрбээр мөн уулзалтад оролцогсдод сонгуулийн өмнөх хугацаанд хийсэн ажил, сонгуульд амжилттай оролцсонд нь талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: Монцамэ 

Холбоотой мэдээ

“Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадам КОВИД-19 цар тахлын улмаас хойшлогдлоо | Даам.мн

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан Азийн 19 дүгээр наадам КОВИ

20/07/2022

“Мөсний ханхүү” гэгддэг 28 настай тамирчин 23 нас хүртлээ дэлхийн рекордыг 12 удаа эвдэж байсан Ханю Юзүрү өчигдөр зодог тайллаа | Даам.мн

Олимпын хошой алтан медальт, Японы уран гулгалтын супер од Ханю Юзүрү өчигдөр зодог тайлж буйгаа зар

20/07/2022

Хүлээлэгдгээрээ алдартай ОХУ-ын ерөнхийлөгчийг Туркын ерөнхийлөгч багагүй хугацаанд хүлээлгэн шоконд орууллаа | Даам.мн

Өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод ОХУ, Туркийн ерөнхийлөгч нар уулзах үеэр нэгэн сонирхолтой зүйл

20/07/2022