“Tesla” Хятадад дата төв байгуулжээ | DAAM.MN

28/09/2021 187

БЭЭЖИН. /Xinhua/. “Tesla” компани үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээ, цэнэглэлтийн мэдээлэл зэрэг Хятадад явуулж буй бизнесийн бүхий л мэдээллийг хадгалах зорилгоор тус улсад дата төв байгуулжээ.

Энэ тухай “Tesla” компанийн ерөнхий захирал Илон Маск Зүүн Хятадын Жэзян мужид эхэлсэн Интернэтийн асуудлаарх дэлхийн бага хуралд цахимаар оролцохдоо мэдэгдсэн байна.

“Бүх хувийн мэдээллийг хилийн чанадад шилжүүлэхгүйгээр Хятадад найдвартай хадгална. Зөвхөн маш ховор тохиолдолд, тухайлбал хилийн чанадад сэлбэг хэрэгсэл захиалах тохиолдолд зарим мэдээллийг зохих зөвшөөрөлтэйгээр хил дамнуулан дамжуулна” гэж тэрбээр мэдэгджээ.

“Tesla” мэдээллийн аюулгүй байдлын хамгийн сайн шийдлийг олохын тулд зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллаж байна гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.

“Tesla” компани хилийн чанад дахь анхны үйлдвэрээ Шанхай хотноо 2019 онд барьсан билээ. Уг үйлдвэр нь жилд 500 мянган автомашин үйлдвэрлэх хүчтэй чадалтай юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022