
Өнөөдрөөс Баянгол дүүргийн 17, 18-р хороо буюу Амарсанаагийн гудамжаас Чингүнжавын гудамж хүртэлх Модны 2-ын гол замыг түр хугацаанд хаана.
Энэ хэсэгт 1.06 км автозамыг өргөтгөх шинэчлэлтийн ажил хийх юм. Засварын ажил есдүгээр сарын 29-ний 06:00 цагаас 10 дугаар сарын 02-ны 06:00 цаг хүртэл үргэлжлэх тул жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. Мөн уг ажлын дараа явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжлэн хийгдэх аж.