Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэлэлцэнэ | DAAM.MN

29/09/2021 509

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.29/ болж байна. Хуралдаанаар цаг үеийн асуудал болон 2022 оны төсөв, авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх аж.

Дээрх хуулиудын төслийг энэ оны тавдугаар сараас төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа ба уг хуулиудын төсөл нь одоо мөрдөгдөж буй эв санааны нэгдлээс хуримтлалын тогтолцоонд шилжих бодлогод тулгуурлаж, нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай байх, мөн санхүүгийн хувьд тогтвортой, бие даасан, найдвартай байдлыг хангасан байх зарчимд тулгуурласан хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022