Завхан аймагт баавгай адуунд халджээ | DAAM.MN

29/09/2021 638

Завхан аймгийн Баянтэс сумын “Бужирын дөрөлж”-д баавгай адуунд халдсан гарчээ.

Мөн энэ сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин “Улаан нүүр” гэдэг газар баавгай харсан, 27-ны өдөр Сонгино сумын Баян-Айраг багийн “Хүйтэн сээр” гэдэг газар баавгайн хоёр бамбарууш орж ирсэн зэрэг мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Иймд малчид, ард иргэд :

  • Малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
  • Жимс, самарт явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх
  • Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг Завхан аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022