Путин, Эрдоган нар Сочид уулзана | DAAM.MN

29/09/2021 436
СОЧИ. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Сочи хотод нэг өдрийн айлчлал хийх Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдогантай лхагва гарагт хэлэлцээ хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
2019 оны эхнээс 2020 оны гуравдугаар сар хүртэл Путин, Эрдоган нар 10 удаа уулзжээ. Энэ удаагийн хэлэлцээ урт хугацааны завсарлагааны дараа хийх анхны хэлэлцээ болно.
Ийнхүү түр завсарласан хэдий ч Ерөнхийлөгч нар харилцаа холбоогоо таслаагүй байна. Тэд байнга утсаар санал бодлоо солилцож байсан бөгөөд 2021 оны гуравдугаар сард Туркийн Мерси мужийн “Аккую” атомын цахилгаан станцын эрчим хүчний гуравдугаар блокийн барилгын ажлыг эхлүүлэх ёслолд цахимаар оролцжээ.
Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, яриа хэлэлцээний үеэр Путин, Эрдоган нар худалдаа, эдийн засгийн түншлэл, Сири, Ливи, Афганистан болон Өвөр Кавказын байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой мэдээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай улсад ирнэ | Даам.мн

Оросын Холбооны Улсын/ОХУ/ Гадаад хэргийн сайд С.В.Лавров маргааш буюу долдугаар сарын 5-нд манай ул

04/07/2022

Шведийн Oumph! компани “Хүний махан бургер” үйлдвэрлэжээ | Даам.мн

Шведийн ургамлын гаралтай хиймэл мах үйлдвэрлэгч Oumph! компани зах зээлийг өөртөө татахын тулд этгэ

04/07/2022

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Вүүдтэй ярилцлаа | Даам.мн

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Вүүдтэй ярилцлаа. - Дэлхий даяар ковид-19 цар тахал, экспо

04/07/2022