“Файзер” вакциныг 5-11 насны хүүхдэд тарих зөвшөөрөл хүсчээ | DAAM.MN

29/09/2021 312

Коронавирусний эсрэг “Pfizer-BioNTech” вакцин нь 5-11 насны хүүхдүүдэд аюулгүй бөгөөд үр дүнтэй болохыг эмнэлзүйн судалгаа харуулсан тухай “Pfizer” компани мэдэгджээ. Эмнэлзүйн туршилтад 5-11 насны нийт 2268 хүүхэд оролцсон байна.

“Pfizer” ба “BioNTech” компанийн зүгээс 5-11 насны хүүхдэд Covid-19 цар тахлын эсрэг вакцин тарьж, туршсан мэдээллээ АНУ-ын албаныханд илгээжээ. Ингэснээр АНУ-ын албаныхан ирэх хэдэн долоо хоногт туршилтын мэдээлэлд үндэслэн 5-11 насны хүүхдийг Covid-19 халдварын эсрэг вакцинжуулах эсэхийг шийдвэрлэх юм.

Цар тахлын халдвараар дэлхий дахинаа 233 сая гаруй хүн өвчилж, 4.7 сая хүн нас бараад байна. Энэ оны эхнээс АНУ, Хятад, ОХУ зэрэг олон орны эм үйлдвэрлэгчид цар тахлын эсрэг вакциныг гаргаж, ДЭМБ яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгосноор халдварын тархалт буурч, нас баралт багассан.

Гэвч АНУ-ын эрүүл мэндийн албаныхны зүгээс өдгөө цар тахлын халдвар вакцин тариулаагүй бүлэг рүү чиглэж байгааг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Холбоотой мэдээ

Монголын хүннү рок “The Hu” хамтлаг Европ дахь аялан тоглолтоо эхэллээ |Даам.мн

Монголын хүннү рок "The Hu" хамтлаг Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард

29/06/2022

Оросын сөрөг хүчний сүүлчийн удирдагчдын нэг Илья Яшин Даваа гаригт баривчлагджээ |Даам.мн

Оросын сөрөг хүчний сүүлчийн удирдагчдын нэг Илья Яшин Даваа гаригт баривчлагджээ. Тэрбээр Москвагий

29/06/2022

Хамгийн өндөр настай ихэр эгч дүүс ням гаригт төрсөн өдрийнхөө өмнө уулзсан байна |Даам.мн

Их Британийн хамгийн өндөр настай гэгддэг ихэр эгч дүүс 102 насны төрсөн өдрөө бясла

29/06/2022