Согтуу жолоочтой автомашин осолдож, зорчигчид нас баржээ | DAAM.MN

29/09/2021 1202

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Зүүн бүрх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 199 км-т, сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ самар түүхээр Мөнгөнморьт сумын чиглэлд зорчиж явсан нийслэлийн Багануур дүүргийн харьяат 3 иргэн автомашинтайгаа “Зүүн бүрх” гол руу унасан тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 20:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 5 км замыг туулан 20:23 цагт очиход “Газ 2410” загварын суудлын автомашин “Зүүн бүрх”-ийн гол руу унаж, жолооч З /37 настай, эрэгтэй, согтуу/ автомашинаасаа голын эрэг дээр эсэн мэнд өөрөө гарсан байсан бөгөөд зорчигч иргэн Э /52 настай, эрэгтэй, согтуу/, иргэн Б /44 настай, эрэгтэй, согтуу/ нарын цогцсыг 21:13 цагт гаргаж, Мөнгөнморьт сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгчээ.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022