2025 он гэхэд Орост 50 мянга гаруй хавтгай дөрвөлжин талбайг ойжуулна | DAAM.MN

29/09/2021 379

МОСКВА. /TASS/. 2025 он гэхэд ОХУ-д 50 мянга гаруй хавтгай дөрвөлжин талбай бүхий шинэ ой бий болно гэж Рослесинфорг буюу тус улсын ойн менежментийн газар мэдээлжээ.

Дөрвөн жилийн хугацаанд сэргээх ойн нийт талбай Бүгд Найрамдах Дагестан Улсын газар нутагтай тэнцэж буй юм.

Холбооны улсын хэмжээнд хэрэгжүүлж буй “Ой хамгаалах” төслийн хүрээнд Орост сэргээгдсэн ойн талбай жил бүр дунджаар 7 хувиар нэмэгдэнэ гэж Рослесинфоргийн дарга Павел Чащин онцолжээ. Тодруулбал, энэ оны эцэс гэхэд тус улсад нийт 12 мянга орчим хавтгай дөрвөлжин км талбай бүхий шинэ ой бий болох бол 2022 онд дахин 12 мянган хавтгай дөрвөлжин км талбайд, 2023 онд 13 мянган хавтгай дөрвөлжин км талбайд, 2024 онд 14 мянган хавтгай дөрвөлжин км талбайд мод тарихаар төлөвлөсөн байна.

“Ой хамгаалах” төслийн гол зорилго нь 2024 он гэхэд ойн хаягдал болон нөхөн сэргээлт хоорондын тэнцвэрийг 100 хувь байлгах юм. Оросын Ойн аж ахуйн агентлагийн мэдээлснээр, он гарснаас хойш тус улсад 590 мянган га талбайг ойжуулжээ. Жилийн эцэс гэхэд 1.2 сая га талбайд ойг сэргээх аж. Энэхүү төсөл нь ойн түймрийн үеэр ойн алдагдлыг багасгах, шинэ мод тарих гэсэн хоёр үндсэн чиглэлтэй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Монгол судлаачид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурийг Туркийн Ван мужийн нутгаас олж илрүүлжээ | Даам.мн

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяр тэргүүтэй МУИС, Измир Катип Челеби Их сургууль (ИК

01/07/2022

“Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароор буурлаа | Даам.мн

2022 оны эхний хагаст цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрб

01/07/2022

Хамгийн өндөр өртөгтэй хотоор Хонгконг тэргүүллээ | Даам.мн

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгааг

01/07/2022