Х.Нямбаатар: Ирэх сарын 1-нээс иргэд газрын гэрчилгээгээ өөрөө хэвлэж авдаг болно | DAAM.MN

29/09/2021 1330

 

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр “Авлигын индекс бууруулах ажлын хүрээнд төрөөс олгож буй үйлчилгээ, тусгай зөвшөөрлийг цахим болгох ажилд анхаарлаа хандуулж байгаа. Үүний хүрээнд ирэх аравдугаар сарын 1-нээс эхлээд сум, дүүрэг, аймаг, нийслэлийн газрын албанд заавал очиж үйлчилгээ авахаа болино. Газар эзэмшигч, өмчлөгч нь өөрийн эзэмшил газрынхаа гэрчилгээг цахимаар QR кодтой хэвлэж авах боломж бүрдэж байгаа. Хэрэв хүсвэл тухайн газрын албандаа хандаад үнэт цаасан дээр хэвлүүлж болно. Гэхдээ цахимаар хэвлэж авсан QR кодтой гэрчилгээ нь үнэт цаасан дээр хэвлэсэн гэрчилгээтэйгээ нэгэн адил хүчинтэй. egazargov.mn хаягаар энэ үйлчилгээг үзүүлж эхэлнэ.

Мөн цаашдаа бид газрыг гурван үндсэн чиглэлээр олгохоор багц хуулийн төсөл боловсруулж байгаа. Иргэдэд үнэ төлбөргүй олгох 0.07 га газрын төлөвлөлт жилийн өмнө хийгдэж, иргэдээс хүсэлтийг нь нээлттэй авдаг болно. Харин үйлдвэр, аж ахуйн зориулалттай газруудыг заавал дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ. Төр өөрөө ашиглах газраа өөртөө олгох гэсэн гурван чиглэлээр газар олгоно” гэлээ.

Холбоотой мэдээ

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ |Даам.мн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.29) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүд

29/06/2022

Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч “City of Nomads” төслийг эхлүүллээ |Даам.мн

Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй

29/06/2022

Утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай |Даам.мн

Гар утсанд бидний нууцлалтай бүхий л мэдээлэл хадгалагддаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, бар

29/06/2022