“Гуравдугаар тун хийлгээд 14 хоносон иргэдийн 0.1 хувь нь халдвар авсан” | DAAM.MN

29/09/2021 1876

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийх үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дархлаажуулалтын талаар танилцууллаа.

Тэрбээр “Улсын хэмжээнд нийт хүн амын 69.2 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан байна. Хоёрдугаар тунгийн хамралт 65.4 хувь байгаа бол гуравдугаар тунд есдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 297 мянган хүн хамрагдсан байна.

Гуравдугаар тунд 55-59 насныхан хамгийн идэвхтэй хамрагдаж байна. Вакцинд хамрагдалтыг задлаж үзвэл 6260 жирэмсэн эмэгтэй, 6349 хөхүүл эмэгтэй, 12-15 насны 182 мянга, 16-17 насны 75 мянган хүүхэд ковид19-ын эсрэг вакцинд хамрагдаад байна.

Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны тушаалаар 18 ба түүнээс дээш насны иргэдийг дархлаажуулалтын нэмэлт гуравдугаар тунд хамрагдуулах шийдвэр гарсан. Иргэдийн сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтын ажлыг үргэлжлүүлж байна. Монгол Улсад вакцины гуравдугаар тунд хамрагдсан 255 мянган иргэнд хийсэн судалгаагаар вакцинд хамрагдаад 14 хоногийн дараа 0.1 хувь нь халдвар авсан нь гуравдугаар тунгийн үр дүн өндөр байгааг илтгэж байна. Манай улс нийт 6.3 сая тун вакцин татан аваад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1.2 сая тун вакцины нөөцтэй байна” хэмээлээ.

Холбоотой мэдээ

Арилжааны банкууд цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох боломжийг судална | Даам.мн

Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх уха

01/07/2022

Хү (THE HU) хамтлаг Ардтай хамтран тоглолт зохион байгуулна | Даам.мн

Хү (The Hu) хамтлаг нь 2019 онд гаргасан Гэрэг цомгоороо 2 долоо хоногийн дотор биллбоардын World Al

01/07/2022

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна | Даам.мн

Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дарха

01/07/2022