
Мэргэжлийн сүмогийн “Минато дэвжээ”-ний бөх Ижиножёо Кои /Монгол нэр нь Алтанхуягийн Ичинноров/ өнөөдөр Япон улсын иргэншил авчээ. Японы хэвлэлд энэ талаар мэдээллээ. Ичиножёо зодог тайлаад Сүмогийн холбоонд ажиллах буюу дэвжээндээ багшлах гэж байгаа учир ийм сонголт хийсэн гэж дээрх мэдээллүүдэд бичжээ.
Алтанхуягийн Ичинноров 1993 оны дөрөвдүгээр сарын 7-нд Архангай аймагт төрсөн. 13 настайдаа /2010 онд/ Японд очин мэргэжлийн сүмогоор хичээллээж эхэлжээ. Дунд сургуулиа төгсөөд 2013 онд “All Japan Business Group Championship” тэмцээнд түрүүлснээр макүшита зиндааний 15 дугаар эрэмбээс барилдах эрх авсан. 2014 онд мэргэжлийн сүмод анх барилдаж, тэр жилийнхээ зун жүрёо зиндаанд дэвшин цолтой бөх болсон юм. Тэр жилдээ мөн дээд зиндаанд дэвшиж комүсүби цолд хүрэн шуугиалж байв. Дээд цол нь сэкивакэ.