
Сүүлийн 24 цагт халдварын 2650 /Улаанбаатарт 1138, орон нутагт 1512/ тохиолдол илэрч, 41-ээс дээш насны 19 хүн нас барлаа.
Ингэснээр Монгол Улсад ковид-19 халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 1204 болов.
Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 6549 эдгэрч эмнэлгээс дараагийн шатны хяналт руу шилжсэн байна.
Хэвтэн эмчлүүлж буй 20724 хүний 3838 нь хүүхэд, 1556 нь жирэмсэн эх байгаа юм. Гэрийн хяналтад 64654 иргэн байна.