Сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй голд осолджээ | DAAM.MN

30/09/2021 981

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар багт хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн 09.27-ны өдрийн 08:30 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд 09.28 өдрийн 08:00 цагийн орчим “Хэрлэн” голын эргээс 2 таягийг нь ар гэрийнхэн нь олсон, голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 08:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн Э /54 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г эрэн хайх ажиллагааг 09.29-ний өдрийн 06:00 цагаас эхлэн “Улаан-Эрэг” гэдэг газраас “Хадан хошуу” гэдэг газар хүртэл 25 км-т, “Хэрлэн” голын усаар 60 км-т завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:20 цагт түр зогсоосон.

Өнөөдөр /2021.09.30/-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 07:05 цагт таяг олдсон газраас зүүн зүгт 1.5 км зайд “Хэрлэн” голын уснаас цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Холбоотой мэдээ

ОХУ-аас импортолж буй эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх талаар судлахыг даалгажээ | Даам.мн

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл

20/07/2022

ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой боллоо | Даам.мн

2022 оны ll улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой болсон байдаг.

20/07/2022

Монгол улсын заан Н.Жаргалбаяр, ЗД-ын орлогч Н.Энхбат нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна | Даам.мн

Монгол Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж э

20/07/2022