
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүлэгч гишүүн, Улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн үзэгчгүй хандивын барилдаан 10 дугаар сарын 3-нд буюу ням гарагт болно.
Улсын онцгой комиссоос “Цар тахлын үе учир барилдааныг 128 бөхийн хязгаартай зөвхөн задгай талбайд үзэгчгүй зохион байгуулна” гэсэн шийдвэр гаргасан билээ.
Энэ барилдаанд оролцох бөхчүүдийг өнөөдөр, маргааш /2021.09.30-10.01/ 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэх юм байна. Бөхчүүд бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэж МҮБХ-ноос мэдээллээ.