
Е-mart худалдааны төв махны үнээ үндэслэлгүйгээр нэмсэн гэх асуудал маргаан дагуулж эхэлсэн. Тодруулбал, тус байгууллага махныхаа үнийг 1500 төгрөгөөр буюу багахан хэмжээгээр нэмсэн гэх мэдээллийг өгсөн байдаг.
Тэгвэл өнөөдөр /2020.03.13/ ШӨХТГ E-mart худалдааны төвд ажиллажээ. Улмаар үнийг нь буулгах чиглэл өгч, хуулийн дагуу торгуулах арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Лхагва хэлэхдээ, “Бидний тавьсан хяналт шалгалтын дагуу үнээ буулгалаа. Зарагдаж байгаа махандаа шинжилгээний бичгээ тавиагүй, үнээ бичээгүй зөрчил илэрсэн. Өнөөдрөөс үнээ буулгаж хэвийн болгосон. Хомсдол үүсээгүй байхад зохиомол үнээ нэмэх ёсгүй. Зөрчлийн хуулиаар 5-20 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай. Шалгаж дуусаад ямар шийтгэл ногдуулах нь тодорхой болно” гэлээ.