Аж үйлдвэрийн салбарын борлуулалтын хэмжээ 20 их наяд төгрөгт хүрчээ

16/01/2020 666

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 17.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.8 (11.2%) их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. 

Тус салбарын нийт үйлдвэрлэлийн

  • 71.8 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар
  • Боловсруулах аж үйлдвэрийн салбар 21.3 хувийг металлын хүдэр олборлолтын салбарын үйлдвэрлэл 
  • Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж 6.9 хувийг эзэлж байна. 

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2019 онд өмнөх оноос чулуун нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, хайлуур жонш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 2.5-54.3 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт шингэн сүү, ус, ундаа, жүүс, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, шохой, нүүрсэн шахмал түлш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.7 хувиас 108.6 дахин өсжээ. Борлуулалтын хэмжээ өнгөрсөн оны эцэст 20 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноосоо 9.8% өссөн байна.

Холбоотой мэдээ

Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө АТГ-т хэргээ илчилсэн | DAAM.MN

УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярвааг 30 хоногийн хугацаатай цагдан х

26/10/2021

Хоёр настай охиныг эцэг нь хүчирхийлсэн гэх хэргийг хаажээ | DAAM.MN

Хоёрхон настай охиноо төрсөн аав нь хүчирхийлсэн гэх хэрэг энэ оны зургаадугаар сард олон нийтэд ил

26/10/2021

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй хэрэглэгчид хамрагдана | DAAM.MN

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор батлагдсан

26/10/2021