
Тавантолгой түлш” компанийн ажилчид өчигдөр ажил хаялт зарласан. Тэд цалингаа нэмүүлэх, улирлын нэмэгдэл авах шаардлага хүргүүлж ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгдсэн юм. Ажилчдын үндсэн цалин нэг сая төгрөг бөгөөд хоёр сая болох шаардлага тавиад байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Тавантолгой түлш” компани ажил хаялт зарласан ажилчидтайгаа өнөөдөр уулзалт хийхээр болжээ. Сонгинохайрхан дүүрэгт байрладаг “Тавантолгой түлш” компанийн гадна гурван үйлдвэрийн нэг ээлжийн ажилчид болох 300-400 хүн цугларч ажил хаялт зарлаад байсан юм. Тэдний нэг нь “Сүүлийн сард үндсэн цалин дээр улирлын урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл тооцоогүй. Өмнө нь улирлын урамшуулал 100 хувь үр дүнгийн нэмэгдэл 80 хувь нэмдэг байсан.
“Тавантолгой түлш” компанийн шахмал түлш борлуулах цэгүүдээрээ дамжуулж дөрвөн хоногийн өмнөөс буюу 2021.09.27-ноос түлш борлуулж эхэлсэн. Ажил хаялт зарласнаар нийслэлийн хэмжээнд шахмал түлшний хомсдол үүсэх эрсдэлтэй юм.